Осолдсон хүүхдийн цогцсыг олжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬХөвсгөл аймгийн Хатгал тосгоны ойролцоо Жанхайн даваанд 6-15 насны дөрвөн хүүхэд, 26 настай залуугийн хамт нууранд живж осолдсоныг бид мэдээлсэн. Осолдсон хүүхдийн нэгийнх цогцос олдохгүй байсан. тэгвэд өчигдөр цогцсыг олсон байна.
Хатгал тосгоны Жанхайн даваанд байрлах “Ар царам” амралтын газрын ойролцоо осолдсон иргэд аврах хантааз өмсөөгүй байжээ. Завь нь ч ОХУ-д 1984 онд үйлдвэрлэсэн, моторыг монголчилж сольсон байсан нь ослын нэг шалтгаан байж болзошгүй аж. Уг хэргийг нарийвчлан шалгаж байна.
Ж.Батсайхан