Хятадын Шаньси мужид энэ онд нүүрсний олборлолтыг нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-01-16 11:54:01

БЭЭЖИН. /Xinhua/. Нүүрсний арвин их нөөцтэй, Хятадын Шаньси мужийн засгийн газар 2023 онд олборлолтын хэмжээгээ 1.37 тэрбум тонн болгон нэмэгдүүлэх зорилт тавьжээ.


2022 онд Шаньсид өдөрт дунджаар 3.56 сая тонн /жилд 1.29 тэрбум/ нүүрс олборлож, БНХАУ-ын 24 мужид нийт 620 сая тонн нүүрс нийлүүлсэн байна.


“Xinhua” агентлагийн онцолсноор, сүүлийн таван жилийн хугацаанд тус муж нь үйлдвэрлэлийн үр ашиг, байгаль орчинд ээлтэй байдлыг сайжруулахад чиглэсэн хэд хэдэн төсөл хэрэгжүүлжээ. Одоогийн байдлаар Шаньси мужийн нийт нүүрс олборлолтын 80 хувийг хамгийн орчин үеийн технологиор олборлож байгаа бөгөөд таван жилийн дараа энэ үзүүлэлтийг 95 хувьд хүргэхээр төлөвлөж байна.


2022 оны 1-11 дүгээр сарын хооронд Хятадад нийт дөрвөн тэрбум гаруй тонн нүүрс олборлосон нь түүхэн дээд амжилт болжээ. Тус улсын нүүрс олборлодог гол бүс нутгууд бол Шаньси, Шэньси муж, Шинжаан-Уйгурын болон Өвөр Монголын өөртөө засах орон юм.

Связанные новости