Чехийн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаарт шатанд П.Павел, А.Бабиш нар тунан үлдлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПРАГА. /AFP/. Чехийн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд чөлөөндөө гарсан генерал Петр Павел, Ерөнхий сайд асан Андрей Бабиш нар тунан үлдсэнийг бямба гарагт танилцуулсан сонгуулийн албан ёсны дүн харууллаа.
Саналын хуудасны 99.7 хувийг тоолсны дараах байдлаарх албан ёсны дүнгээр П.Павел, А.Бабиш нар тун ойролцоо буюу 35.36, 35.02 хувийн санал тус тус авчээ. Баасан, бямба гарагт явагдсан сонгуулийн эхний шатны санал хураалтын сонгогчдын ирц 68 хувиас давсан нь 2018 оны сонгуулийнхаас зургаа орчим хувиар илүү байна.
П.Павел нь чөлөөндөө гарсан армийн генерал бөгөөд НАТО-гийн цэргийн хорооны даргаар ажиллаж байжээ. А.Бабишийн хувьд Сэтгэл ханамжгүй иргэдийн хөдөлгөөн намын дарга бөгөөд Словак гаралтай бизнес эрхлэгч, хамгийн чинээлэг чехүүдийн нэг юм. Тэрбээр 2017-2021 онд Ерөнхий сайдын албыг хашиж байв.
Ерөнхийлөгчийн сонгуулийн
хоёрдугаар шатны санал хураалт нэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд болно.