“Уурхайн хаалт 2016” нийгмийн лицензийн асуудлыг хөндөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ“Уурхайн хаалт 2016” онол практикийн хурлыг ирэх есдүгээр сарын 7-нд зохион байгуулах талаар Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоонооос мэдээлэл хийлээ.
МХЕГ-аас ХБНГУ-ын Гео-шинжлэх ухааны хүрээлэнтэй хамтран "Уул уурхайн салбар дахь байгаль хамгаалал" төслийг хэрэгжүүлж, 2006 оноос эхлэн "Уурхайн хаалт ба байгаль орчны нөхөн сэргээлт" сэдэвт онол практикийн хурлыг жил бүр зохион байгуулж ирсэн. Тус хурлаар уурхайн хаалтын эрх зүйн зохицуулалт, олон улсын тэргүүн туршлага, Монгол Улсын уул уурхайн компаниудын уурхайн хаалт, байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр хийж буй ажлуудыг мэргэжлийн түвшинд хэлэлцэж, өнөөгийн тулгамдсан асуудлыг тодорхойлон шийдвэр гаргах түвшинд уламжлах ажлыг зохион байгуулдаг.
Энэ жил “Нийгмийн лиценз” уриатайгаар зохион явуулах хурлаар уг салбарын мэргэжилтнүүд уул уурхайн компаниудад тулгарч буй “Нийгмийн лиценз”-ийн асуудлуудыг хөндөж, энэ талаар ойлголтоо нэгтгэж, үр дүнтэй шийдсэн, оролцогч талуудыг оновчтой уялдуулсан, оролцоог хангасан шилдэг туршлагатай танилцаж, хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ