Дөрвөн бүл зөгийнөөс 45 кг бал хураан авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРТүмэнцогт суманд Зөгийн аж ахуй эрхэлдэг хоёр өрх байдгийн нэг нь Б.Уранчимэгийнх байна.
Тэрбээр сүүлийн хориод жил зөгий үржүүлж байгаа бөгөөд энэ жил дөрвөн бүл зөгийнөөс 45 кг бал хураан авч, өнгөрсөн 9 дүгээр сарын эхээр аймгийн төвд болсон зах зээлийн өдөрлөгөөр нэг варианы шил балыг 30000 төгрөгөөр худалдаж борлуулжээ. Цэцэг ногоо дэлгэрсэн зун, намрын улиралд 14 хоног тутамд бал хурааж авдаг юм байна. 9 дүгээр эхээр сүүлийн балаа хураан авч, одоо зөгийг дулаан өвөлжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.
Сүхбаатар аймаг Г.Сүхээ
        Ulaanbaatar
        
		
 
 
 
 
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
 
				
            
                    
                    
Комментарии