ДОРНОГОВЬ: Төрийн алба хаагчдын орон сууц ашиглалт орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Даланжаргалан суманд төрийн албан хаагчдад зориулсан найман айлын орон сууцны барилга ашиглалтад орлоо.
Барилгын ажлыг тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мак Цемент” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Хос Фрэнд кнстракшн” ХХК гүйцэтгэж, энэ оны 12 дугаар сарын 5-нд хүлээлгэн өгсөн байна.
Үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Г.Март болон сум орон нутгийн удирдлагууд, “Мак Цемент” ХХК-ийн төлөөлөл оролцсон байна. Ингэснээр төрийн алба хаагчид тав тухтай орчинд тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдлээ хэмээн албаныхан мэдээлэв.
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
5 часа
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
8 часа
Ulaanbaatar