Наймдугаар сарын 25-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-08-25 08:50:38

08.30 цагт Соёл Урлагийн Их Сургуульд Монголын Залуучуудын Өдрийг тохиолдуулан Залуучуудын Иргэний Нийгмийн Хоёрдугаар чуулган болно.

09.00 цагт Туушин зочид буудалд ГХЯ, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн хамтран "Ардчилсан шилжилтээс суралцах нь" форумыг зохион байгуулна.

09.00 цагт Дүнжингарав худалдааны төвд ЗЦГ, Нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Боловсролын газар хамтран хичээлийн шинэ эхлэхтэй холбогдуулан хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналтыг хангуулах чиглэлээр шалгалт зохион байгуулна.

09.30 цагт “PARK HOTEL”-д Хууль эрх зүй, хүүхдийн эрхийн талаар бичдэг, энэ талаар мэдээ, мэдээлэл бэлтгэх сонирхолтой сэтгүүлчдэд зориулсан сургалт болно.

11.00 цагт Сүхбаатарын талбайд Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос нийгмийн хариуцлагынхаа хүрээнд санаачлан эхлүүлэн, амжилттай өрнүүлсэн “1000 цүнх challenge" аяны хаалтын ажиллагаа  болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд хүний эрхийг хүндэтгэх соёлыг хөхиүлэн дэмжих, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн талаар нийгэмд үнэн зөв, бодит мэдээлэл өгөх зорилготой “Тэгш эрх, бахархалын өдрүүд”-ийг зохион байгуулах талаар “ЛГБТ төв”-өөс мэдээлэл хийнэ.

11.00 цагтҮндэсний мэдээллийн төв”-д Ардчилсан намын анхдагч гишүүд намын шинэчлэлийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт МҮЭХ-нд Иргэдийн цалин хөлс болон бусад асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт МҮЭХ-нд Авто замчдад тулгамдаж буй хүндрэлийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

Связанные новости