"Хүнсний хангамж-аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн Өмнөговь аймагт нээлтээ хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2022-11-12 12:42:19
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын санаачилсан "Хүнсний хангамж-аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн өнөөдөр Өмнөговь аймагт нээлтээ хийлээ.


Нээлтэд Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийн газрын дарга Т.Тунгалаг болон орон нутгийн удирдлагууд оролцлоо. 


Мөн аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, холбогдох мэргэжилтнүүд, орон нутгийн хүнс үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, төрийн бус байгууллага холбоодын төлөөлөгчид, иргэд оролцож байна.




Связанные новости