БНСУ: БНАСАУ тив алгасагч баллистик пуужин харвасан байж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ. /Yonhap/.
БНАСАУ өнөө өглөө Япон тэнгисийн
чиглэлд тив алгасагч бололтой баллистик пуужин, ойрын зайн тусгалт хоёр пуужин
харвасан гэж БНСУ-ын цэргийнхэн мэдээлжээ.
Штабуудын дарга
нарын хорооны мэдээлснээр, тив алгасагч байж магадгүй гэж үзэж буй баллистик
пуужинг Пёньян хотын Суан бүсээс 7:40 цагийн орчимд, ойрын зайн тусгалт хоёр
баллистик пуужинг Өмнөд Пёнган мужаас 8:39 цагийн орчимд харвасан байна.
Лхагва гарагт БНАСАУ
20 гаруй пуужин харваснаас нэг нь 1950-1953 оны Солонгосын дайнаас хойш анх
удаагаа БНСУ-ын хилтэй залгаа далайн хилийн дээгүүр ниссэний дараа дээрх үйл
явдал болжээ.
БНСУ, АНУ энэ долоо хоногт хамтарсан агаарын сургуулилалт хийж байгааг эсэргүүцэн БНАСАУ хүчээ үзүүлж байна гэж шинжээчид үзэж байна.