ӨНӨӨДӨР: "Тамхигүй маргаашийн төлөө" ТББ-аас мэдээлэл хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр болох үйл явдлын тойм:
09.30 цагт: Төрийн ордонд УИХ-ын байнгын хороод хуралдана.
-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
10.00 цагт: Нээлттэй нийгэм форумд "Глоб интернэшнл" төвөөс "Хэвлэл мэдээллийг хамгаалж, ардчиллыг дэмжье" хурал зохион байгуулна.
10.30 цагт: "Монгол ньюс" мэдээллийн төвд ирэх оны улсын төсөвтэй холбогдуулан
цаг үеийн байдал, үнийн өсөлтийн талаар “Нийгмийн хөгжлийн төлөөх
цоглог ахмадууд”, “Нэгдмэл Монгол хөгжлийн төлөө” ТББ-аас хэвлэлийн
бага хурал зарлалаа.
11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн Налайх дүүрэгт болох талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, Налайх дүүргийн Эрүүл мэндийн газраас мэдээлнэ. Утас: 8028-8899.
11.00 цагт: “ЗМ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д "Тамхигүй маргаашийн төлөө" ТББ-аас мэдээлэл хийж, электрон тамхины талаарх судалгааг танилцуулна.
11.00 цагт: “J center”-д (Олимпийн гүүрний хажууд) УИХ-ын гишүүн
асан О.Баасанхүү АН-ын удирдлагуудын талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.
-Монгол Улсын консерваторийн 85 жилийн ойд зориулсан багш, төгсөгчдийн хамтарсан тоглолттой