БНАСАУ хоёр баллистик пуужин харважээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-10-28 13:36:50

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ ойрын зайн тусгалтай хоёр баллистик пуужин Япон тэнгис рүү харвалаа гэж БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хороо мэдэгджээ.


Пуужингуудыг Канвон мужийн Тончан хошуунаас өнөөдөр орон нутгийн цагаар 11:59-12:18 цагийн хооронд харвасан байна. БНАСАУ-ын арми Япон тэнгис рүү нэг баллистик пуужин харвасан гэж БНСУ-ын Штабуудын дарга нарын хороо өмнө нь мэдээлж байсан юм.


“Манай Зэвсэгт хүчин АНУ-тай нягт хамтран ажиллаж бэлэн байдлыг хангаж байна" гэж тус хороо мэдэгджээ. 


Өмнөд Солонгосын цэргийнхэн пуужингийн төрлийг хараахан тодорхойлоогүй байгаа бөгөөд тусгалын зай, нислэгийн өндөр, хурд зэрэг харвалтын талаарх бусад мэдээллийг өгөөгүй байна. Эдгээр мэдээлэлд дүн шинжилгээ хийж байгаа аж. 


Связанные новости