Кени Хятадаас авсан төмөр замын зээлийг төлөөгүй гэх мэдээллийг няцаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamdavaa@montsame.gov.mn
2022-10-16 18:31:59

НАЙРОБИ. /BBC/. Кенийн Засгийн газар нийслэл Найроби хотоос далайн эргийн Момбаса хот хүртэлх олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр замын бүтээн байгуулалтад Хятадаас авсан зээлийн эргэн төлөлт хийх үүргээ биелүүлээгүй гэсэн мэдээлэлд няцаалт хийлээ.


Тус улс тусгаар тогтносноос хойших хамгийн том дэд бүтцийн төсөл болох 472 км-н урттай төмөр замын бүтээн байгуулалтын ажилд авсан 4.5 тэрбум ам.долларын зээлээ төлж чадахгүй болсны дараа Хятад улс 10 сая ам.долларын торгууль ногдуулсан гэх мэдээллийг орон нутгийн “Business Daily” сонин мэдээлсэн байна.


Кенийн Улсын өрийн удирдлагын ерөнхий газрын захирал Харон Сирима “BBC” агентлагт өгсөн ярилцлагадаа уг мэдээллийг “тохуурхал” гэж үгүйсгэв. Мөн тэрээр Засгийн газар ямар ч өргүй гэж ярилцлагадаа онцолсон байна.

Связанные новости