Зам тээврийн ослоор гурван хүн нас баржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 19-нд 343 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ.
Үүнээс зам тээврийн ослын 233 дуудлага бүртгэгдсэн байна. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Зуслангийн зам, Зунжин дэлгүүрийн баруун урд замд Subaru Impreza маркийн авто машины жолооч Т нь Allion маркийн авто машинтай мөргөлдөж жолооч 31 настай эрэгтэй Ө, 29 настай эрэгтэй Т нарын нас баржээ. Мөн ослын улмаас 14 настай эмэгтэй У нарын 2 хүн гэмтжээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Товчооны зам, "Everdigm Doossan" компаны хойд замд Starex маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 56 настай эрэгтэй З-г мөргөж амь насыг нь хохироосон байна. Дээрх хэргүүдийг дүүргүүдийн Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Ч.Ариунболд