Наймдугаар сарын 18-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагаас ЭМЯ-нд Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал олон улсын чуулган эхэлнэ.
11.00 цагаас Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд хүүхэд шинээр элсүүлэх ажлыг оновчтой зохион байгуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих Ажлын хэсгээс НЗДТГ-ын А танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.20 цагаас Афганистан улсад явагдаж байгаа "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаа болон Суданд улсад явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багуудын бие бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болно.
13.00 цагаас Австралийн Үндэсний Их Сургууль, Монгол Улсын Их Сургуультай хамтран өнөөдөр Mongolia Update нээлттэй илтгэлийг зохион байгуулна. Илтгэл нь Бест Вэстэрн Туушин зочид буудлын 4 давхарын Сүлд Танхимд болно.
16.00 цагаас "Монголчууд" цувралын IV боть болох XII-XVII зууны түүхийг өгүүлэх дөрөвдүгээр боть болох “Монголчууд: Дэлхийг эрхшээсэн морьтон дайчдын гүрэн” хэмээх номын нээлтийг Shangri La Mall-ын 3 давхарт Интерном номын дэлгүүрийн шинэ салбарын нээлттэй хамтатган хийнэ.