Орон нутгийн замд 4 хүний амь нас хохирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-08-15 18:45:53

Амралтын өдрүүдэд орон нутгийн замд зам тээврийн 3 осол хэрэг бүртгэгдэж 4 хүний амь нас хохирч 2 хүн хүнд хөнгөн гэмтжээ.

Амралт зугаалгын цаг дуусч хичээл сургууль эхлэх цаг ойртож байгаатай холбогдуулан орон нутгаас хот руу чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдаж, зам тээврийн осол хэрэг ихээр гардаг. Тухайлбал өнгөрөгч амралтын өдрүүдэд Төв аймгийн Зуун мод хотоос Налайх чиглэлийн 3 км –т засмал замд T.Kluger маркийн авто машины жолооч Б нь унадаг дугуй унаж явсан 25 настай эрэгтэй Х-г мөргөж амь насыг нь хохироосон бол Говь-Алтай аймгийн төвөөс зүүн тийш 35 км Тайшир сум явах шороон замд T.Landcruicer маркийн Б жолоочтой авто машин онхолдож зорчигч 53 настай эмэгтэй Н, 05 настай эрэгтэй Ч нарын амь нас хохирч 1 хүн гэмтсэн байна.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, өөрөө болон зорчигчдод хамгаалах бүс, хамгаалалтыг суудлыг хэрэглэх, аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. 

Н.Туяа

 

 

Связанные новости