Украины цөмийн байгууламжийн аюулгүй байдлын талаар хэлэлцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /DW/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон болон АНУ, Франц, Германы удирдагчид ням гарагт утсаар ярих үеэрээ Украин дахь цөмийн байгууламжийн аюулгүй байдлыг хангахын ач холбогдлыг цохон тэмдэглэсэн талаар Б.Жонсоны ажлын албанаас мэдээлжээ.
“Ерөнхий сайд
Б.Жонсон, Ерөнхийлөгч Жо Байден, Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Канцлер Олаф
Шольц нар ОХУ-ын түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжих тууштай амлалтаа онцлон
тэмдэглэсэн” гэж Даунинг-стритийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.
“Талууд цөмийн
байгууламжийн аюулгүй байдлыг хангахын чухлыг онцолж, Олон улсын атомын эрчим
хүчний агентлагийн төлөөлөгчдийг “Запорожье” дахь байгууламжид ажиллуулах талаар
сүүлийн үед ярилцаж хэлэлцсэнийг сайшаалаа” гэж мэдэгдэлд дурджээ.
Саяхан “Запорожье” станцын орчимд их бууны сум туссанд Москва, Киев харилцан бие биеэ буруутгаж байгаа бөгөөд цэргийн ажиллагаа цөмийн сүйрэлд хүргэж болзошгүйд мэргэжилтнүүд ихэд санаа зовних болоод байгаа юм.