Хуурамч дардас үйлдэн хил нэвтрэхийг завджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБуянт-Ухаа боомтын гарах чиглэлд энэ оны долдугаар сарын 28-нд манай улсын иргэн Б нь Монгол Улсын дардас хуурамчаар үйлдэн хил нэвтрэхийг завдсан талаар Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлэв.
Зөрчлийг Гадаадын иргэн, харьяатын газрын Буянт-Ухаа дахь газрын шалгагч Д.Цэрэн-Одон илрүүлэн, холбогдох албаны хүмүүст хүлээлгэн өгчээ. Түүнчлэн энэ сарын 08-нд иргэн О, Н нар нь дардас, Япон улсын визыг хуурамчаар үйлдэж, хил гарахыг завсан билээ. Уг үйлдлийг шалгагч Ц.Насанжаргал, Б.Баярмаа нар илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлсэн юм.
Ч.Ариунболд