АНУ-ын Сенатын танхим Финланд, Шведийг НАТО-д элсүүлэхийг дэмжлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-08-04 09:47:25

ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Конгрессын Сенатын танхим Финланд, Швед улсуудыг НАТО-д элсүүлэх протоколыг соёрхон батлах тухай тогтоолыг лхагва гарагт баталлаа. 


Уг баримт бичгийг батлахыг 95 сенатч дэмжсэн бөгөөд Бүгд найрамдах намын гишүүн болох Жош Хоули (Миссури муж улсаас сонгогдсон) эсэргүүцсэн бол түүний нам нэгт гишүүн Рэнд Пол (Кентакки муж улс) түдгэлзжээ.


Америкийн хууль тогтоомжийн онцлогийн дагуу тус улсын Ерөнхийлөгч аливаа гэрээ хэлэлцээрийг соёрхон баталж, Сенатын танхим зөвшөөрөл өгдөг байна. Одоо Стокхолм, Хельсинкийг НАТО-д элсүүлэх тухай баримт бичигт АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден гарын үсэг зурж, эвсэл рүү илгээнэ.


Жо Байден НАТО-г өргөжүүлэх тухай тогтоолыг Сенатын танхим баталсныг сайшааж, Финланд, Шведийг тус эвсэлд элсүүлэх талаарх протоколд гарын үсэг зурна гэдгээ мэдэгджээ.


Связанные новости