“Худалдагч охин” кино “New York Asian Film Festival 2022" наадмаас "Шилдэг кино" шагнал хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Худалдагч охин” уран сайхны кино АНУ-д болж буй “New York Asian Film Festival 2022" наадмаас "Шилдэг кино" шагнал хүртжээ.
Нью-Йоркийн Азийн кино сангаас жил бүр зохион байгуулдаг уг наадам Ази, Америкийн кино урлагт гүүр болох зорилготой бөгөөд энэ онд 20 жилийн ой нь тохиож байгаа юм байна.
"Худалдагч охин" киноны гол дүрийг жүжигчин О.Энхтуул, Б.Баярцэцэг нар бүтээжээ.



Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar