ДОРНОГОВЬ:Хүчтэй аадар борооны улмаас үер буух, зам харгуй усанд автах эрсдэл их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ихэнх
суманд энэ сарын 3-нд хүчтэй аадар бороо орлоо.
Тухайлбал, Дэлгэрэх суманд 16,6мм, Сайншандад 16.0мм, Иххэтэд 14,6мм, Алтанширээд 13,7мм, Мандахад 13,3мм, Айрагт 10,0мм, Эрдэнэд 8,7мм, Сайхандулаанд 6,1мм, Хөвсгөлд 3,8мм, Өргөнд 3,3мм, Улаанбадрах, Замын-Үүд суманд 1,1-1,2мм, Хатанбулаг суманд 0,6мм хэмжээтэй бороо оржээ.
Бороо орж ган
тайлагдаж байгаа ч аадар борооны улмаас үер буух, зам харгуй усанд автах эрсдэл их
байгаа тул үүнээс анхаарал болгоомтой байхыг аймгийн Онцгой байдлын газраас
анхаарууллаа.
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar