Турк Финланд, Шведтэй хэлэлцээ хийхээс татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-06-16 14:23:33

ЛОНДОН. /Financial Times/. Финланд, Шведтэй гурван талын хэлэлцээ хийх НАТО-гийн саналыг Турк улс хүлээж аваагүй тухай “Financial Times” сонин энэ талаар мэдээлэлтэй эх сурвалжуудаас эш татан мэдээлэв.


Дээрх хэлэлцээг Финланд, Швед улс НАТО-д элсэх шийдвэр гаргасны дараа үүссэн маргааныг шийдвэрлэх зорилгоор явуулахаар төлөвлөж байсан байна. 


Эх сурвалжуудын нэгийнх нь мэдээлснээр, уулзалтыг лхагва гарагт хийхээр төлөвлөсөн байсан ч болоогүй байна. 

“НАТО-гийн зуучлалтайгаар гурван талын уулзалт хийх нь эцсийн зорилт байсан, гэвч бид хүрч чадсангүй” гэж эвслийн өндөр албан тушаалын төлөөлөгч хэлжээ. 


Финланд, Швед улс НАТО-д элсэх хүсэлтээ тавдугаар сарын 18-нд албан ёсоор өгсөн билээ. Хоёр улсын хүсэлтийг хэлэлцэх үйл явцыг эхлүүлэхэд Анкара хөндөлдсөн байна.    


Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус улсад хориглосон Курдын ажилчны намтай холбоотой улс орнуудыг эвсэлд элсүүлэхийг дэмжихгүй гэж мэдэгдсэн билээ. 


Связанные новости