Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2016-08-07 09:22:00

Аргын тооллын 8 сарын 7, Адъяа гараг. Билгийн тооллын 5, Тугчин одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 39 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана.

Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Намрын уур орох улирал 10 цаг 44 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Связанные новости