"УИД, "Бодь Даатгал", "МЦХ”-ны ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-31 17:58:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржид 29 ХК-ийн 363,651 ширхэг хувьцааг 132,221,857 төгрөгөөр арилжив. Энэ өдөр 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 Хк-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын их дэлгүүр" (UID+10.81%), "Бодь Даатгал" (BODI +10.74%) болон "Монголын цахилгаан холбоо" (MCH+6.30%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Увс чацаргана" (CHR-10.72%), "Монгол нэхмэл" (MNH-7.80%)" болон "Түмэн шувуут" (TUM -5.30%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 27,168 ширхэг нэгж эрхийг 7,503,350 төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 1.24 хувиар өсөж, 34,148.25 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,935,008,237,092 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Связанные новости