ОХУ Европ, Америк, Сингапурын эрчим хүчний гучин нэгэн компанид хориг тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-12 14:12:04

МОСКВА. /Zaobao/. Украины асуудлаас болж барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсны хариу болгож ОХУ-ын Засгийн газар Европын холбоо, АНУ, Сингапурын эрчим хүчний 31 компанид хориг тавих тухай тогтоолыг лхагва гарагт гаргасан байна.


ОХУ-ын Засгийн газрын хориг арга хэмжээний жагсаалтад 31 компани багтсан ба ихэнх нь ОХУ-ын эрчим хүчний “Газпром” компанийн охин компани болох “Газпром Германиа” группт харьяалагддаг компаниуд байжээ.


Мөн Ямал-Европ хийн хоолойн Польшийн хэсгийг эзэмшигч Польшийн “EuRoPol Gaz S.A компани хоригт өртсөн байна.


Хоригт багтсан компаниудтай холбоотой гүйлгээг хориглож, тэдгээртэй холбоотой хөлөг онгоцуудыг ОХУ-ын боомт руу нэвтрэхийг хоригложээ.


ОХУ, Украины дайн эхэлсний дараа барууны орнууд ОХУ-ын эсрэг урд өмнө байгаагүй өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээ авсан.   

Связанные новости