Киевт Канадын ЭСЯ-ыг дахин нээж байгааг мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КИЕВ. /CNN/. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Украины
Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Киев хотноо ням гарагт хамтарсан хэвлэлийн
бага хурал хийх үеэрээ тус хот дахь Канадын Элчин сайд яамыг дахин нээж байгааг
мэдэгджээ.
Мөн Ж.Трюдо
Украинд цэргийн нэмэлт тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдсэний дунд дрон камер,
хиймэл дагуулын мэдээлэл, галт зэвсгээс гадна минагүйжүүлэх ажиллагааны
санхүүжилт багтсан байна.
Канадын Ерөнхий
сайд мөн Канад улс ирэх жилийн турш Украины бүх импортод ногдуулах худалдааны
тарифыг цуцална гэдгийг мэдэгджээ.
“Владимир Путин дайны
жигшүүрт гэмт хэрэгт хариуцлага хүлээх нь тодорхой бөгөөд хариуцлага хүлээх
ёстой” гэж Ж.Трюдо хэлжээ. Түүнийг Украинд гэнэтийн айлчлал хийх талаар түүний
ажлын алба ням гаргийн өглөө мэдээлсэн юм.