Наймдугаар сарын 03-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-08-03 08:43:41

08.30 цагт Туушин зочид буудалд болох “Амчам Монголиа”уулзалтад УИХ-ын гишүүн Д. Цогтбаатар оролцоно.

09.00 цагт "Blue Sky" цамхагт "Эхийн сүүгээр хооллолт тогтвортой хөгжлийн тулгуур" сэдэвт шийдвэр гаргагч нарын хэлэлцүүлэг уулзалт  болно.

10.00 цагт НЗДТГ-т Нийслэлийн Засаг даргын урилгаар Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж байгаа Пусан хотын даргыг Нийслэлийн Засаг дарга С.Батболд хүлээн авч уулзана.

10.00 цагт УБТЗ-ийн нэгдсэн эмнэлэг УБТЗ-ын мэргэжлийн баярыг угтаж тус эмнэлгийн хамт олон ЦССҮТ-тэй хамтран "Цусаа бэлэглэж, амьдрал хайрлая" уриан дор  цусаа бэлэглэх өдөрлөг зохион байгуулна.

11.00 цагт Чингисийн талбайд Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын хүрээнд зохион байгуулж буй “Хотын Ногоон шийдлүүд” үзэсгэлэнгийн нээлт болно.

Төрийн ордонд

10.00 цагт Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийнэ.

11.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

14.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “В” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.30 цагт “В” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

14.30 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

15.00 цагт Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

Связанные новости