“МЦХ”, "Тандэм инвэст”, "ЛэндМН”-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 30 ХК-ийн 463,458 ширхэг хувьцааг 179,458,333 төгрөгөөр арилжлаа. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 2 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 18 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Монголын цахилгаан холбоо" (MCH+13.99%), "Тандэм инвэст ББСБ" (VIK+5.31%) болон "ЛэндМН ББСБ" (LEND+5.03%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Булган ундрага" (BUN-11.32%), "Талх чихэр" (TCK-9.91%) болон "Ард Даатгал" (AIC-5.54%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Энэ өдөр:
- I ангилалд 19 компанийн 323,514 ширхэг хувьцааг 144,190,895 төгрөгөөр,
- II ангилалд 8 компанийн 30,066 ширхэг
хувьцааг 13,526,702 төгрөгөөр,
- III ангилалд 3 компанийн 109,238 ширхэг
хувьцааг 21,740,736 төгрөгөөр
тус тус арилжжээ.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 39,878 ширхэг
нэгж эрхийг 17,365,143 төгрөгөөр арилжсан бол компанийн бондын
хоёрдогч зах зээлийн арилжаагаар 118 ширхэг
үнэт цаасыг 11,685,400 төгрөгөөр тус
тус арилжив.
ТOП-20 индекс 0.63 хувиар
буурч, 36,846.22 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,093,776,349,632 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ
үү.