Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДГХБООУСТ-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-04-29 16:39:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБООУСТ)-ийн Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөнийг өнөөдөр хүлээн авч уулзав.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Д.Дөлгөөнийг тус төвийн Гүйцэтгэх захирлаар томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Мөн Монгол Улсын Засгийн газраас өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, ДГХБО-ын Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн үндэсний хэрэгжилтийг эрчимжүүлэхэд тус судалгааны төвийн дэмжлэг чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцлов.


ГХЯ-ны Хөрөнгө оруулалтын судалгааны төв, ДГХБООУСТ-тай энэ сарын 21-нд хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсныг сайд Б.Батцэцэг тэмдэглээд, далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, худалдаа, худалдааг хөнгөвчлөх, хуурай боомт, эдийн засгийн коридор, чөлөөт худалдааны бүс зэрэгт идэвхитэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Связанные новости