"Таван толгой", "СU", "Талх чихэр"-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 35 ХК-ийн 610,172 ширхэг хувьцаа 220.1 сая төгрөгөөр арилжлаа. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 2 компанийн хувьцааны ханш буурсан бол 20 ХК-ийн хувьцааны ханш тогтвортой байв. Энэ өдөр "Сэнтрал Экспресс Си Ви Эс" (CUMN +4.54%), "Таван толгой" (TTL+2.68%) болон "Талх чихэр" (TCK +2.43%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Хөх ган" (HGN-13.14%), "Монинжбар" (MIB -13.04%) болон "Булган ундрага" (BUN-10.18%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 41,729 ширхэг
нэгж эрхийг 25 сая төгрөгөөр арилжсан
бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 15 ширхэг үнэт
цаасыг 1.4 сая төгрөгөөр тус тус арилжлаа.
ТOП-20 индекс
0.02 хувиар буурч, 37,193.58 нэгжид хүрсэн бол зах
зээлийн үнэлгээ 5,114,865,286,214 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ
үү.