"Оллоо”, "Булган ундрага", "Монгол шуудан" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид 33 ХК-ийн 368,439 ширхэг хувьцааг 133,773,433 төгрөгөөр арилжив. 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 5 компанийн хувьцааны ханш
буурсан бол 14 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. "Оллоо"
(OLL+13.55%), "Булган ундрага" (BUN+11.45%) болон "Монгол
шуудан" (MNP+6.67%) ХК-ийн хувьцааны
ханш хамгийн их өсөв. "Хар тарвагатай" (TVT-12.50%),
"Дархан нэхий" (NEH-10.26%) болон "Тэнгэрлиг медиа групп" (TNG-9.55%)
хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 18,416 ширхэг
нэгж эрхийг 7.4 сая төгрөгөөр арилжсан бол компанийн бондын хоёрдогч зах
зээлийн арилжаанд 2 үнэт цаасыг 180,000 төгрөгөөр тус
тус арилжлаа.
ТOП-20 индекс
0.78 хувиар буурч, 37,202.67 нэгжид хүрсэн бол зах
зээлийн үнэлгээ 5,117,627,684,749 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ
үү.