Өнгөрсөн 7 хоногт 2.3 тэрбум төгрөгийн арилжаа хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-18 16:07:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаагаар нийт 2.3 тэрбум төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаанд 56 компанийн 4.9 сая ширхэг хувьцааг 2.1 тэрбум төгрөгөөр арилжлаа. Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжсан үнэт цаасууд:  



 

Багцын арилжаагаар 58,333 ширхэг нэгж эрхийг 11.6 сая төгрөгөөр арилжив. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 388 ширхэг бондыг нийт 97 сая төгрөгөөр арилжив. 



 

4 дүгээр сарын 11-15-нд хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 122,828 ширхэг нэгж эрхийг 82,306,735.26 төгрөгөөр арилжаалав.




4 дүгээр сарын 15-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 5,128,731,257,330.61 төгрөг болсон бол ТОП-20 индекс 37,495.51 нэгж болж өмнөх 7 хоногоос 1.85 хувиар өссөн үзүүлэлттэй байна.         



Связанные новости