Валютын худалдаагаар 79 сая ам.доллар нийлүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арилжааны банкуудаас Төвбанканд
энэ сарын 12-нд гадаад валютын дуудлага худалдааны арилжаагаар 2 сая ам.доллартой
тэнцэх хэмжээний төгрөгийн форвард хэлцэл байгуулах санал ирүүлжээ. Монголбанк
арилжааны банкуудаас ирүүлсэн саналыг 100 хувь биелүүлсэн байна. Мөн Монголбанк цахим талбарт 79 сая ам.долларыг
спот арилжаагаар нэг ханшаар нийлүүлжээ.
Түүнчлэн энэ сарын 7-нд
спот арилжаагаар Монголбанк цахим талбарт 61 сая ам.доллар нийлүүлсэн байна. Харин
своп болон форвард арилжаанд банкууд санал ирүүлээгүй аж.
Тодруулга: Нэг ханшаар хийх
арилжаа гэдэг нь амжилттай биелсэн банкуудын бүх саналыг хаалтын нэг
ханшаар биелүүлэх арилжааг хэлдэг байна.