"Оллоо", "Монгол Базальт", "Баянгол зочид буудал"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-12 19:32:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 37 ХК-ийн 487,478 ширхэг хувьцааг 309.6 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 15 ХК-ийн хувьцааны ханш өсөжмөн тооны компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Оллоо" (OLL+9.25%), "Монгол Базальт" (MBW+8.70%) болон "Баянгол зочид буудал" (BNG +4.25%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв. Харин "Монгол шуудан" (MNP-8.68%), "Айтүүлс" (ITLS-7.95%) болон "ЛэндМН ББСБ" (LEND-7.01%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 37,705 ширхэг нэгж эрхийг 29.7 сая төгрөгөөр арилжсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 18 ширхэг үнэт цаасыг 1.7 сая төгрөгөөр тус тус арилжлаа.

ТOП-20 индекс -0.09 хувиар буурч, 37,714.72 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,158,001,821,377 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Связанные новости