ОХУ-аас Хятадад нийлүүлэх нүүрсний хэмжээ 30 хувиар нэмэгдэнэ гэж таамаглаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Энэ онд ОХУ-аас импортлох Хятадын нүүрсний хэмжээ 30 хувиар нэмэгдэж, 71 сая тоннд хүрнэ гэж “Morgan Stanley” банкны шинжээчид үзэж байгаа тухай "Bloomberg" агентлаг мэдээлжээ.
Шинжээчдийн мэдээлснээр, Хятад улс мөн Япон руу нийлүүлэхээр төлөвлөж байсан Оросын түлшийг авч магадгүй байна. Үүний зэрэгцээ Орос улс Европын зах зээлд зориулагдсан хэмжээг Ази руу чиглүүлэхгүй байх гэж банкны шинжээчид үзэж байна.
БНХАУ-ын нүүрсийг далайгаар Таншань боомтод хүргэнэ гэж таамаглаж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь Хятад улс Индонезоос нийлүүлэлтийн хэмжээ буурсныг нөхөхөд туслах аж.
Европын Холбоо ОХУ-ын эсрэг тав дахь багц хориг арга хэмжээг дөрөвдүгээр сарын 7-нд баталсан. Хориг арга хэмжээний уг багцад хувь хүмүүс болон санхүүгийн байгууллагуудад хязгаарлалт тавих, ОХУ-аас нүүрс импортлох, өндөр технологийн бараа нийлүүлэхийг хориглох зэрэг арга хэмжээ багтсан билээ.