Хөрөнгийн биржид 6 ХК-ийн ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр энгийн арилжаагаар 33 ХК-ийн 2.9 сая ширхэг хувьцааг 656.1 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 6 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Мөн өдөр "Инвескор ББСБ" (INV+6.66%), "Оллоо" (OLL+5.26%) болон "Сэнтрал Экспресс Си Ви Эс" (CUMN +0.55%) ХК-ийн хувьцааны ханш тус бүр хамгийн өндөр өсөлттэй байв. Харин "Бодь Даатгал" (BODI-11.89%), "АПУ" (APU-8.90%) болон "Нако түлш" (NKT-8.33%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 30,022 ширхэг
нэгж эрхийг 21.8 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс -1.19 хувиар буурч, 37,747.58 нэгжид
хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,189,938,379,413 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ
үү.