ХБНГУ-ын канцлер О.Шольц энэ сарын сүүлээр Японд айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/. ХБНГУ-ын канцлер О.Шольц энэ сарын сүүлээр Япон
улсад айлчилж ерөнхий сайд Фумио Кишидатай 28-ны өдөр хэлэлцээр хийнэ хэмээн
Японы Засгийн газрын холбогдох албан тушаалтан бямба гарагт мэдээлэв.
Энэхүү айлчлал нь О.Шольц
ажлаа хүлээн авснаас хойших гадаад улсад хийж буй анхны айлчлал болж
байгаагаараа онцлогтой.
ХБНГУ, Япон улсууд нь
Долоогийн бүлгийг энэ жил болон ирэх жил даргалж буй улс орнууд юм.
Талууд ОХУ, Украины
асуудлаар хэлэлцэх бөгөөд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хамтын ажиллагаагаа
баталгаажуулахын тулд БНХАУ-ын асуудлаар хэлэлцэх төлөвтэй байна.
Сүүлийн жилүүдэд ХБНГУ
нь БНХАУ-ыг дэмжсэн чиг хандлагаа өөрчлөхийг оролдож, Их Британи болон ЕХ-ны
чиг хандлагад нийцүүлэн Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь оролцоогоо
бэхжүүлсэн.
О.Шольц өнгөрсөн оны 12
дугаар сард канцлерын албан тушаалыг хүлээж авсан бөгөөд Хятадын талаар хатуу
гадаад бодлого баримталж, Өмнөд хятадын тэнгисийн асуудлыг олон улсын хуулийн
дагуу шийдвэрлэхийг уриалсан юм.