Унгарын парламентын сонгуульд эрх баригч ФИДЕС нам яллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-04-04 17:00:31

БУДАПЕШТ. /MTI/. Унгар улсын парламентын сонгууль өнгөрөгч ням гараг буюу дөрөвдүгээр сарын 3-ны өдөр болж өнгөрлөө. Олон намын тогтолцоонд шилжсэн 1990 оноос хойших ес дэх удаагийн сонгуульд гурван эвсэл, 10 нам, 34 бие даагч, нийт 664 нэр дэвшигч 199 суудлын төлөө өрсөлджээ.


Сонгуулийн урьдчилсан дүнгээр эрх баригч "ФИДЕС - Унгарын иргэний холбоо" 71 хувь буюу нийт сонгогчдын гуравны хоёр хувийн санал авч, яллаа. Энэ тухай тав дахь удаагаа төрийн эрх барих болж байгаа Ерөнхий сайд Виктор Орбан дэмжигчдийнхээ өмнө “Бид том ялалт байгууллаа. Урагшаа, Унгар” хэмээн индрээс хэлэв. Унгарын Үндэсний сонгуулийн товчооноос мэдээлснээр, ФИДЕС нь бага холбоотнууд болох Христийн ардчилсан намтай хамт нэг танхимтай парламентын 199 суудлын 135-ыг нь авах төлөвтэй байна. 


Өдгөө 59 настай Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан нь хуульч мэргэжилтэй, докторын зэрэгтэй байна. Тэрбээр 1988 оноос улс төрийн гараагаа эхлүүлснээс хойш 34 жил өнгөрчээ. Анх парламентад 1992 онд сонгогдсон тэрбээр 16 жил төр барьсан туршлагатай.  

Связанные новости