Хөрөнгийн биржид 20 ХК-ийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-01 19:10:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 45 ХК-ийн 423,006 ширхэг хувьцааг 194.4 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 20 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 18 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Инвескор ББСБ" (INV+9.62%), "Техник импорт" (TEX+8.70%) болон "Булган ундрага" (BUN+6.73%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Монгол алт" (ERS-12.88%), "Ариг гал" (EER-9.04%) болон "Хөвсгөл алтан дуулга" (ADU -7.73%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 24,016 ширхэг нэгж эрхийг 14.2 сая төгрөгөөр арилжсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 12 ширхэг үнэт цаасыш 1,200 ам.доллароор тус тус арилжлаа.

ТOП-20 индекс 1.13 хувиар өсөж, 38,527.64 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,416,904,978,446 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Связанные новости