Замын-Үүдээр 4300 чингэлэг нэвтрүүлээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хилийн шугам дээрх чингэлэг солилцох талбайгаар сүүлийн 2 сард 4300 орчим чингэлэг хүлээн аваад байна. Үүний 430 орчмыг төмөр замаар, 250 орчим чингэлгийг автозамын гүнийн гаалиар татан авсан бол 2200 чингэлгийг автомашинаас шилжүүлэн ачиж нэвтрүүлээд байна. Түүнчлэн 100 орчмыг олголтын талбайд өргөгч кранаар болон бусад төхөөрөмжөөр буулгаад байна.
Энэ сарын 18-24-нд авто замаар 2601 чингэлэг, төмөр замаар 650 чингэлэг татан авчээ. Оны эхнээс 2,208.2 мян.тонн нүүрс, авто замаар 192 чингэлэг, төмөр замаар 106 чингэлэг буюу оны эхнээс 311 мян.тонн зэсийн баяжмал, авто замаар 27, төмөр замаар 875 чингэлэг буюу оны эхнээс нийт 558.2 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ.