Ван И: Хятад-Оросын харилцаа сорилтыг даван гарсан
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТУНЬШИ. /RIA Novosti/. БНХАУ, ОХУ-ын харилцаа өөрчлөгдөн буй олон улсын байдлын шинэ сорилтуудыг даван гарсан гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ван И ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахдаа мэдэгдлээ.
Ван И хэлэхдээ, “энэ он гарснаас хойш Хятад-Оросын харилцаа эрс өөрчлөгдөн буй олон улсын байдлын шинэ сорилтуудыг даван гарч, зөв чиглэл, тогтвортой хөгжлийн чиг хандлагыг хадгалж чадсан” гэсэн байна.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Хятадад хоёр өдрийн айлчлал хийж байгаа бөгөөд энэ үеэр Афганистаны хөрш орнууд болон Афганистаны асуудлаарх өргөтгөсөн "гурвал"-ын (Орос, Хятад, АНУ, Пакистан) сайд нарын гуравдугаар бага хуралд оролцох юм.