Өчигдөр зам тээврийн ослоор 11 хүн хүнд, хөнгөн гэмтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-07-28 14:05:02

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг, Энхтайваны өргөн чөлөө 13 дугаар хорооллын автобусны буудлын замд автобусны жолооч хүн мөргөж гэмтээсэн хэрэг өчигдөр гарчээ. 

Тодруулбал тус замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААҮТГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Б явган зорчигч 59 настай эмэгтэй А-г мөргөсөн байна. 

Мөн өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг 5-н буудлын замд Эрдэм транс ХХК-ны Daewoo BS -106 маркийн автобусны жолооч Э T.Landcruiser, T.Kluger маркийн хоёр автомашинтай мөргөлдөж, зорчигч 2-5 насны гурван хүүхдийг гэмтээжээ. 

Улаанбаатар хотын хэмжээнд өчигдөр 11 хүн хүнд, хөнгөн гэмтэж, зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 4, сургуулийн насны 1 хүүхэд өртсөн байна.

Н.Туяа

Связанные новости