Морь, нохой жилтнээ эерэг сайн хэмээжээ
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын
гуравдугаар сарын 26. Бямба гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян
үйлдэгч" хэмээх Усан бар жилийн хаврын дунд харагчин туулай сарын 24.
Санчир гараг. Суулга одтой, найман цагаан мэнгэтэй, шар бар өдөр.
Өдрийн наран 6 цаг 43
минутад мандан, 19 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ
аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй
тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох,
хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж
өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах,
өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэ, цагдаагийн үйл,
гэр, байшингийн суурь тавихад сайн.
Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь
хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун
урд зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад
тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.