"Бэрх Уул", "Талх чихэр", "УИД"-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-03-25 19:24:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 31 ХК-ийн 624,188 ширхэг хувьцааг 220.7 сая төгрөгөөр арилжив.  Тодруулбал:

  • I ангилалд 19 компанийн нийт 466,954 ширхэг хувьцааг 195,591,305 төгрөгөөр,
  • II ангилалд 8 компанийн нийт 47,270 ширхэг хувьцааг 6,740,951 төгрөгөөр, 
  • III ангилалд 4 компанийн нийт 109,964 ширхэг хувьцааг 18,437,673 төгрөгөөр тус тус арилжив

Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.Энэ өдөр "Бэрх Уул" (BEU+13.64%), "Талх чихэр" (TCK+11.86%) болон "Улсын их дэлгүүр" (UID+8.72%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Ард кредит ББСБ" (ADB-5.94%), "Ард Даатгал" (AIC-5.83%) болон "Булган ундрага" (BUN-4.36%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 52,377 ширхэг нэгж эрхийг 10.6 сая төгрөгөөр арилжсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 28 ширхэг үнэт цаасыг 2,744 ам.доллароор тус тус арилжив.

ТOП-20 индекс 0.54 хувиар өсөж, 38,782.23 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,437,884,551,874 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   


Связанные новости