Эдийн засгийн чуулган-2022: Хот, хөдөөгийн сэргэлт хэлэлцүүлэг эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-03-25 09:23:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын Эдийн засгийн чуулган-2022” форумын өмнөх салбарын хэлэлцүүлэг өнөөдөр “Хот, хөдөөгийн сэргэлт” сэдвээр үргэлжилж байна. Яармаг дахь нийслэлийн Засаг даргын Тамгын газрын шинэ байранд зохион байгуулж буй дээрх хэлэлцүүлгээр:

  • “Хот, хөдөөгийн сэргэлт ба нийслэл Улаанбаатар хот”,
  • “Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах бодлого”,
  • Нийслэл хотын автозамын төслүүд,
  • Хөшигийн хөндий дэх Шинэ Зуунмод хотын нэгдсэн төлөвлөлт, эхний ээлжийн инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл,
  • Шинэ суурьшлын бүс, дагуул хот, Эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх бодлого,
  • Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тус тус танилцуулж илтгэл тавин хэлэлцүүлж эхэллээ.

“Хот, хөдөөгийн сэргэлт” хэлэлцүүлэг нь “Монголын Эдийн засгийн чуулган-2022” форумын өмнө болж буй 4 дэх хэлэлцүүлэг юм. 

Связанные новости