“Женко тур бюро”, "Ариг гал"” "Адуун чулуун" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-03-24 18:42:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 37 ХК-ийн 559,539 ширхэг хувьцааг 244.7 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 20 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Женко тур бюро" (JTB+13.79%), "Ариг гал" (EER+7.41%) болон "Адуун чулуун" (ADL+5.59%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Дархан зочид буудал" (DZG-14.80%), "Улсын их дэлгүүр" (UID-7.51%) болон "Хөвсгөл алтан дуулга" (ADU-4.47%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 67,969 ширхэг нэгж эрхийг 14.6 сая төгрөгөөр арилжсан бол багцаар нийт 16,789 ширхэг үнэт цаасыг 1,692,331,200 төгрөгөөр тус тус арилжлаа.

ТOП-20 индекс -1.4 хувиар буурч, 38573.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,446,573,753,768 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Связанные новости