Монголбанк цахим ил тод байдлаар "Хангалттай" үнэлгээ авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-03-17 10:10:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын социологичдын холбооны Монгол Улс дахь анхны гишүүн байгууллага IRIM судалгааны хүрээлэнгээс нийтэлдэг "Төрийн байгууллагуудын цахим ил тод байдлын индекс 2021" тайланд Монголбанк 0.680 оноо авч, “хангалттай” түвшинд үнэлэгджээ.


Төрийн байгууллагын ил тод байдлын ерөнхий индекс улсын хэмжээнд 0.602 байсан бөгөөд 25 байгууллага “хангалттай” түвшинд үнэлэгджээ.

 

Арав дахь жилдээ нийтлэгдэж буй энэ тайланд төрийн 88 байгууллагыг хамруулж, 3 бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 9 дэд бүлэг, 26 индикаторын дагуу цахим ил тод байдлыг үнэлж, байгууллага бүрээр ерөнхий индексийг тооцжээ. Индексийн утга 0-1 онооны хооронд хэмжигддэг аж.

 

Связанные новости