Үнэт цаасны арилжаанд 22 компани оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-07-26 15:48:58

Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “I” “II”  болон “III” ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн нийт 16 292 ширхэг хувьцаа арилжжээ.

Үнэт цаасны арилжаагаар нийт 5 сая 410 695 төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Мөн өдөр MSE ALL индекс 894.94 нэгж болж 1.4 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 496 тэрбум 740 сая 676 611 төгрөг болжээ.

 Б.Заяа

Связанные новости