"Баянтээг”, “Э-транс ложистик” ногдол ашиг тараахаа мэдэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид
бүртгэлтэй ХК-иуд хуулийн хугацаанд санхүү, үйл ажиллагааны тайлангаа тавьж,
ногдол ашиг хуваарилахаа мэдэгдэж дуусаад байна. Хамгийн сүүлд "Баянтээг”, “Э-транс ложистик” ХК-иуд ногдол ашиг тараах болсноо
мэдэгдлээ. Тодруулбал, “Баянтээг” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас нийт
25,260,800 буюу нэгж хувьцаанд 100 төгрөгийг хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг болгон тараахаар
шийдвэрлэв. "Э-транс
ложистикс” ХК цэвэр ашгаас нийт 46,200,000
төгрөг буюу нэгж хувьцаанд 1 төгрөгийн ногдол ашиг болгон тараахаар мэдэгдээд байна.