“МЦХ”, “Бодь даатгал” ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-03-02 16:37:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Монголын цахилгаан холбоо”, “Бодь даатгал” ХК-иуд хуулийн хугацааны дагуу хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг тараахаа мэдэгдлээ.

“МЦХ” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна. Харин “Бодь даатгал” ХК 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 5 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болжээ. Тус компани 2020 оны 6 дугаа сард IPO гаргаснаас хойш жил бүр ногдол ашиг тарааж байгаа бөгөөд энэ жил 1.2 тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилахаар боллоо.

“Бодь даатгал” ХК-ийн дотоодын даатгалын цэвэр хураамж өмнөх оноос 30 хувийн өсөлт үзүүлж 19.1 тэрбум, цэвэр ашиг 21 хувиар өсөж 2.3 тэрбум төгрөгт хүрчээ.



Связанные новости