ЕХ-нд элсэх Украины хүсэлтийг хэлэлцэж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-03-01 13:13:00

КИЕВ. /Ukrinform/. Европын Холбоо /ЕХ/ Украины ЕХ-нд элсэх хүсэлтийг албан ёсоор бүртгэн авчээ. Энэ талаар Украинаас ЕХ-нд суугаа төлөөлөгч Всеволод Ченцов Twitter” хуудсандаа мэдээлжээ.


Украины Ерөнхийлөгч Владимир Зеленьскийн гарын үсэгтэй элсэх хүсэлтийг ЕХ-ны зөвлөлийг даргалж буй Францын байнгын төлөөлөгч Филипп Леглиз-Костад гардуулан өгсөн талаараа В.Ченцов мэдээлсэн байна.


“Хүсэлтийг бүртгэн авсан бөгөөд холбогдох үйл явц эхлээд байна” гэдгийг дипломатч цохон тэмдэглэжээ.


Хоёрдугаар сарын 28-ны өдөр В.Зеленьский ЕХ-нд элсэх Украины хүсэлтэд гарын үсэг зурсан байна. Тухайн өдрийнхөө орой хүсэлт Брюссельд хүргэгдсэн талаар В.Зеленьский мэдээлжээ. 

Связанные новости